COPYRIGHT © 2017. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно.

БИДНИЙ ТУХАЙ

СУРГУУЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Математик, англи хэл, байгаль, нийгмийн ухааны эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж уламжлалт академик мэдлэг, үндэсний стандартыг хангасан хос боловсрол бүхий эх хэл, элгэн нутгаа бодож, ухаарч, сэтгэж хамгаалан хөгжүүлэх чадвартай монгол иргэнийг төлөвшүүлнэ.

СУРГУУЛИЙН ЗОРИЛТУУД

1

Математик, англи хэл, байгаль, хүмүүнлэгийн ухааны гүнзгийрүүлсэн сургалтын жишгийг бий болгоно.

2

Боловсролын асуудал эрхлэсэн төрийн захиргааны байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу 1 – 12-р ангийн бүх сурагчдад математик, англи хэлний эрчимжүүлсэн сургалт явуулна.

3

Боловсролын асуудал эрхлэсэн төрийн захиргааны байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу физик, хими, биологи, мэдээлэл зүй, хүмүүнлэгийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ангиудыг нээж орчин үеийн лаборатори, тэнхимүүдэд хичээллэнэ.

4

Сэтгэхүй хөгжүүлэх, бүжиг, балет, хөгжим, дуулах урлагийн дугуйлан, уран зураг, дархан, мужаан, дизайнерийн мэргэжлийн сургалтууд, биеийн тамирын бүх төрлийн секц, илтгэх жүжиглэх урлагийн семинаруудыг мэргэжлийн багш нар үнэ төлбөргүй удирдан явуулна.

5

Уламжлалт академик мэдлэг болон үндэсний стандартыг багтаасан хос боловсролын шилдэг жишгийг бий болгоно

6

Шинжлэх ухааны тэргүүний эрдэмтэд, судлаачдыг урьж багшлуулан сурагчдад шинжлэх ухааны хандлага, цэгцтэй сэтгэлгээ, зарчимч байр суурийг төлөвшүүлнэ.

7

Бүх сурагчдыг стандарт болон гүнзгийрүүлсэн сургалтын сурах бичгээр иж бүрэн хангана.

8

Олонлог Академи сургууль нь өөрийн сурах бичиг, дүрэмт хувцас, бахархал, онцлогийг бий болгож, бүрэн дунд боловсролын үндэсний тэргүүлэгч, манлай сургууль болно.

9

Эх хэл, үндэсний уламжлалаа дээдэлсэн Монгол иргэнийг төлөвшүүлнэ.

ЯРИЛЦЛАГЫН БУЛАН

Б.Баясгалан ярилцлага

БИДНИЙ ТҮҮХ

Олонлог Академи сургууль нь Математикийн гоо сайхныг соён гэгээрүүлэх Олонлог сэтгүүлийн эрхлэгч, математикийн доктор Б.Баясгалангийн үүсгэн байгуулсан сургууль юм. Б.Баясгалан нь Боловсролын их сургууль, ШУА-ийн Математикийн хүрээлэн, Улаанбаатар их сургууль, Компьютер, менежментийн сургууль, Монгол улсын их сургуульд багшилж, судалгаа хийж байсан математикч юм. Тэр 1993 онд Олонлог сэтгүүлийг санаачилж, 1997 онд математик, эдийн засгийн сургалттай 32-р сургуулийг шинэчлэн байгуулж байжээ. Б.Баясгалан 2002 онд Олонлог төв сургууль, 2015 онд Олонлог Академи сургуулийг тус санаачлан байгуулсан бөгөөд уламжлалт академик мэдлэг, үндэсний стандартыг хослуулсан, суралцагч гоо сайхан, бие бялдар, сэтгэлгээний өндөр соёлтой өв тэгш төлөвшилтэй иргэн болон төлөвшихийг сургалтын үндсэн зорилго гэж үздэг. Олонлог төв сургууль суралцагчийг сурах дуртай, цаашид хөгжиж боловсрох эрмэлзэлтэй, бие даан чөлөөтэй эргэцүүлж сэтгэдэг болгон төлөвшүүлж, багш шавийн эрх тэгш, нээлттэй, ардчилсан, эрх чөлөөт орчныг бүрдүүлж чадснаараа бусдаас ялгардаг юм. Олонлог Академи сургууль нь энэ уламжлалыг өвлөн хөгжүүлж үндэсний шилдэг, манлай сургууль болохыг зорьж байна.

СУРГУУЛИЙН ОРЧИН

Холбоо барих: 99063221, 94999217