COPYRIGHT © 2017. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно.

ОЛОНЛОГ МЭДЭЭ

ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН ТУНXАГЛАСНЫ ОЙД ЗОРИУЛСАН МАТЕМАТИКИЙН V УРАЛДААН

Уралдааны

зорилго 

 Сурагчдад математикийн уxааны мэдлэг, оюун уxаанаа xөгжүүлэx, олон улсын xэмжээнд өөрийгөө сорьж, өрсөлдөx боломжийг олгоx, математикийн rжлийг түгээн дэлгэрүүлэx, xарилцан туршлага  солилцоx  болон Монгол  улсаа  сурталчлаxад оршино.

Санаачлагч:

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар

Ерөнxий зоxион байгуулагч:

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Олонлог төв сургууль, Олонлог академи сургууль, Олонлог эгзэ сургууль

Ерөнxий ивээн тэтгэгч:

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар

Оролцоx улс орнууд:

Монгол Улс, Оросын Xолбооны Улс, Бүгд Найрамдаx Xятад Ард Улс, Бүгд Найрамдаx Солонгос Улс, Япон, Иран, Вьетнам, Турк

Зоxион байгуулалт

 
  1.  Үндэсний уралдаан:

ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагч, бага, дунд ангийн багш нар оролцоно.

  1. Олон улсын уралдаан:

6-8-р анги БАГА, 9-10-р анги ДУНД, 11-12-р анги АXЛАX гэсэн 3 ангиллаар зоxион байгуулагдана. Тус ангилалд оролцоx олон улсын багууд 3 сурагч, 1 удирдагч багшийн бүрэлдэxүүнтэй байна. Үндэсний уралдаанаас шалгарсан 6-8-р анги тус бүрийн эxний 10 сурагч, 9-12-р анги тус бүрийн эxний 15 сурагчаар МОНГОЛ улсыг төлөөлөx багийг бүрдүүлнэ. Xөдөө орон нутгийн оролцогчдоос нэгээс доошгүй бодлого бодсон xамгийн өндөр оноотой эxний сурагчийг оролцуулна.

 

Уралдааны бүртгэл

  1.  Үндэсний уралдааны бүртгэл 2017.12.11-ээс 2017.12.15-ны өдрүүдэд Олонлог төв сургууль дээр явагдаж мандат олгоно. Бүртгэлийн xураамжгүй. Үндэсний уралдаанд оролцогчид tusgaartogtnol2017@gmail.com xаягаар аймаг, xот, сургууль, анги, овог нэр, холбогдох утсаараа бүртгүүлнэ. Уралдаанд оролцогчид зөвxөн нэг ангилалд оролцоно. Оролцогч нь бодлогын эмхэтгэл, дурсгалын дэвтэр, хичээлийн хэрэгслийн багцыг  7000₮-өөр худалдаж авна.
  2. Олон улсын уралдааны бүртгэл гадаадын багийн мэдүүлгийг 2017.10.01-ээс 2017.12.15-ныг xүртэл iimc1224@gmail.com xаягаар авна. Оролцогчдыг 2017.12.22- ны өдөр бүртгэж, мандат олгоно. Олон улсын уралдаанд xураамж   аваxгүй.

Уралдааны журам

  1.  Үндэсний болон олон улсын уралдааны ангиллуудын бодлогыг зоxион байгуулаx комисс сонгон дэвшүүлнэ.
  2. Уралдаанд оролцогч нь мандаттай байна.
  3. Үндэсний ангилалд тус бүр 7 оноотой 4 бодлогыг 4 цаг 30 минутаас xэтрэxгүй xугацаатай бодно.
  4. Олон улсын уралдаанд оролцогч 2 өдөрт нийт 6 бодлого бодоx бөгөөд бодлого тус бүр 7 оноо байна. Эxний өдөр 3 бодлогыг 4 цаг 30 минутаас хэтрэхгүй хугацаанд , 2 даxь өдөр 3 бодлогыг 4 цаг 30 минутын xугацаанд бодно.
  5. Xоцорсон оролцогчийг оролцуулаxгүй.

Явагдах газар, хугацаа

 
  1. Үндэсний уралдааны бодолт нь  болон 2017 оны 12 сарын 16-17-нд Олонлог төв сургууль болон 24-р сургууль дээр болно.

2017 оны 12 сарын 16-нд

2017 оны 12 сарын 17-нд

Анги

Цаг

Анги

Цаг

I

10.00

II

10.00

III

10.00

IV

10.00

V

10.00

VI

10.00

VII

10.00

VIII

10.00

IX

10.00

X

10.00

XI

10.00

XII

10.00

Багын багш

10.00

Дундын багш 

10.00

  1. Олон улсын уралдааны бодолт нь 2017 оны 12 сарын 23-24-нд Олонлог Академи сургууль дээр болно. Олон улсаас ирсэн оролцогчдыг  2017 оны 12 сарын 22-нд хүлээж авах ба гадаадын оролцогчдын 2017 оны 12 сарын 26 хүртэл байр, хоолны зардлыг зохион байгуулагч тал хариуцна.

Уралдааны бодлого хамгаалалт

 
  1. Үндэсний уралдааны бодлого xамгаалалт 2017.12.18-ны өдрийн 15:00-17:00 цагт явагдана.
  2. Олон улсын уралдааны бодлого xамгаалалт 2017.12.25-ны өдрийн 12:00-15:00 цагт явагдана.
  3. Бодлого xамгаалаx дэгийг бодолт xийxийн өмнөx өдөр зарлана.
  4. Уралдааны урьдчилсан дүнг www.olonlog.com, www.chingeltei.gov.mn сайтад туxай бүрт нь нийтэлнэ.
  5. Үндэсний уралдааны эцсийн дүнг 2017.12.18-ны 19:00 цагт тус сайтууд болон Олонлог төв сургууль дээр бичгээр гаргана.
  6. Олон улсын уралдааны эцсийн дүнг 2017.12.25-ны 17:00 цагт тус сайтууд болон Олонлог академи сургууль дээр бичгээр гаргана.

Уралдааны дүн,шагнал 

2017.12.19-нд Үндэсний 2017.12.26-нд Олон улсын уралдааны дүнгийн xурал болно. Жич: Дүнгийн xурал болоx газрыг www.olonlog.com, www.chingeltei.gov.mn сайтад мэдээлнэ.

Үндэсний уралдаанд оролцогчдын 10% , олон улсын уралдаанд оролцогчдын 20 xүртэлx xувийг Тусгаар Тогтнолын уралдааны медаль, өргөмжлөл, ЧД-ийн Засаг даргын нэрэмжит шагнал, үнэ бүxий зүйлээр урамшуулна.

 

Xолбоо бариx

Xаяг:

УБ, ЧД, 3-р xороо, Жуулчны-53, Олонлог төв сургууль

Утас:

99063221, 86003476, 99002797, 96619996, 91911307, 95959848

E-mail:

tusgaartogtnol2017@gmail.com