COPYRIGHT © 2017. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД

Сургалтын хөтөлбөр

I-XII-р ангиудад математик, англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг өөрийн туршлага, мэргэжлийн багийн чадварт түшиглэн явуулна. Үндэсний цөм хөтөлбөр, академик сургалтыг хослуулна.

Бага ангийн сургалтын хөтөлбөр

Бага анги: • Бага ангид Олонлог сургуулийн нэрд гарсан сурах бичгээр сонгон суралцах математикийг судална. • Монгол цагаан толгойг үзэж дууссаны дараа англи хэлний яриа, сонсголын хичээлийг мэргэжлийн хэлтэй багш удирдан явуулах боломжтой. • Карате, хөлбөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, болон хөгжим, бүжиг дизайн урлагийн нийтийг хамарсан дугуйлан, секцийг үнэ төлбөргүй хичээллүүлнэ. • Хичээлийн дараахи сургалтын хөтөлбөрийг эцэг, эхийн саналаар зохион байгуулж, хүссэн цагтаа гэртээ харих боломжийг олгоно.

Зуны сургалт

СХД-ийн нутаг дэвсгэрт Олон улсын хүүхдийн “Найрамдал төв”-ийн баруун хойно байгалийн үзэсгэлэнт “Шижирийн даваа”-нд байрлах “Олонлог” хүүхдийн төв нь эрүүл цэвэр агаарт хичээллэж, зуны амралтаа өнгөрүүлэх сайхан боломжийг сурагчдадаа жил бүр олгодог.

Дунд ангийн сургалтын хөтөлбөрийн онцлог

Хими, физик, биологи, компьютер, хүмүүнлэгийн ухааны гүнзгийрүүлсэн сургалтыг явуулна. Орос хэлийг мэргэжлийн орос багш удирдан заана. Хятад, Япон хэлийг сонгон суралцах боломжтой. Дуртай дугуйлангаа нэрлэн сонгох боломжийг олгоно.

Онлайн сургалт

Ахлах ангийн сургалтын хөтөлбөрийн онцлог

Шинжлэх ухааны мэдлэгийг олгохын тулд Шинжлэх Ухааны Академийн хүрээлэнгүүд, Их, Дээд сургуулийн шилдэг мэргэжилтэнүүдтэй гэрээ байгуулан орчин үеийн тохилог танхим, лабораториудад сургалтыг явуулна. Их Дээд сургуулиудад элсэх шалгалтанд бэлтгэх ганцаарчилсан болон бүлгээр явагдах сургалтуудыг зохион байгуулна. Олон улсын IB хөтөлбөрт дүйцэх сургалтыг математик, физик, хими, биологийн хичээлээр явуулна. Хятад хэлийг мэргэжлийн хятад багш удирдан явуулна. Япон хэлийг япон багш заах боломжтой.