COPYRIGHT © 2017. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно.

ABOUT US

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ en

Манай сургуулийг зорьж сонгогдог хоёр үндсэн шалтгаан байгаа гэж бодож байна. “Олонлог” сургуулийн тогтвортой боловсон хүчин, шилдэг ур чадвартай баг, багшлах хамт олон, сургалтын чанар, сурагчдын маань гаргасан амжилтыг харгалзан эцэг эхчүүд манай сургуульд хүүхдээ өгдөг байх. Миний анзаарч харьцуулснаар “Олонлог” сургууль Монголдоо математикийн хамгийн сайн багш, бусдаас огт дутахгүй сайн бага ангийн сургалттай юм. Нөгөө талаас, “Олонлог” сургуулийн уур амьсгал, багш, сурагчийн хамтын ажиллагаа, багш нар нь цаг үргэлж хөгжиж, боловсрох гэсэн чармайлт нь тоочин хүүхдүүд тодрох, тоонд дуртай сурагчид нэмэгдэх, элсэн орох таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ сургууль дээр математикийн шилдэг ном, сурах бичгүүд зохиогдон бичигдэж, математикийн соён гэгээрүүлэх сэтгүүл тогтмол хэвлэгдэж, математикийн гоо сайхныг ухааруулан таниулах семинар, сургалт тогтмол явагддаг гайхамшигтай орчин байдаг юм.

СУРГУУЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО en

Сурагчдад дэлхийн жишигт нийцсэн математик боловсролыг олгох, төгссөн сурагч бүрээ дотоодын төдийгүй гадаадын коллеж, их дээд сургуульд саадгүй элсэн суралцаж чадахуйц түвшинд хүргэх.

СУРГУУЛИЙН ЗОРИЛТУУД en

1

Математик, англи хэл, байгаль, хүмүүнлэгийн ухааны гүнзгийрүүлсэн сургалтын жишгийг бий болгоно.

2

Боловсролын асуудал эрхлэсэн төрийн захиргааны байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу 1 – 12-р ангийн бүх сурагчдад математик, англи хэлний эрчимжүүлсэн сургалт явуулна.

3

Боловсролын асуудал эрхлэсэн төрийн захиргааны байгууллагын баталсан хөтөлбөрийн дагуу физик, хими, биологи, мэдээлэл зүй, хүмүүнлэгийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ангиудыг нээж орчин үеийн лаборатори, тэнхимүүдэд хичээллэнэ.

4

Сэтгэхүй хөгжүүлэх, бүжиг, балет, хөгжим, дуулах урлагийн дугуйлан, уран зураг, дархан, мужаан, дизайнерийн мэргэжлийн сургалтууд, биеийн тамирын бүх төрлийн секц, илтгэх жүжиглэх урлагийн семинаруудыг мэргэжлийн багш нар үнэ төлбөргүй удирдан явуулна.

5

Уламжлалт академик мэдлэг болон үндэсний стандартыг багтаасан хос боловсролын шилдэг жишгийг бий болгоно

6

Шинжлэх ухааны тэргүүний эрдэмтэд, судлаачдыг урьж багшлуулан сурагчдад шинжлэх ухааны хандлага, цэгцтэй сэтгэлгээ, зарчимч байр суурийг төлөвшүүлнэ.

7

Бүх сурагчдыг стандарт болон гүнзгийрүүлсэн сургалтын сурах бичгээр иж бүрэн хангана.

8

Олонлог Академи сургууль нь өөрийн сурах бичиг, дүрэмт хувцас, бахархал, онцлогийг бий болгож, бүрэн дунд боловсролын үндэсний тэргүүлэгч, манлай сургууль болно.

9

Эх хэл, үндэсний уламжлалаа дээдэлсэн Монгол иргэнийг төлөвшүүлнэ.

Interview

“ОЛОНЛОГ” сургуулийг үүсгэн байгуулагч Б.БАЯСГАЛАН

“BLOOMBERG ЯРИЛЦАХ ЦАГ”

БИДНИЙ ТҮҮХ en

“ОЛОНЛОГ ТӨВ” сургууль нь 1993 оноос тогтмол хэвлэгдэж буй математикийн соён гэгээрүүлэгч мэдээллийн сан, сургалтын технологи болон үзэл санааг дэмжигч хамтран ажиллагсдын багт тулгуурлан 2002 онд анх байгуулагдсан. Дунд сургуулийн математик боловсролыг олон улсын түвшинд хүргэх багш нарын чадварлаг баг бүхий хувийн хөрөнгө оруулалттай анхдагч сургууль гэдгээрээ нэн онцлог юм. Уг сургууль нь нийт 90-ээд багш, ажиллагсадтай, 700 гаруй хүүхэд суралцах хүчин чадалтай орчин үеийн тохилог байртай, зуны сургалтын төвтэй нь үүний нотолгоо юм.

БИДНИЙ АМЖИЛТ en

angli1
test en
safdsafasfas
english 2
sdafdasfasf
quote en
test
estse
testesata
amjilt angli
teste
sf
sf
fsds
safas
safda
afadf
afdsaf
sadfa
sadfdas
asdfa
asfdas
safdsad
safsad

ОЛОНЛОГ МЭДЭЭ en

Jun

Элсэлт

  • 06/20/2017
Read more 20

Jun

ТӨГСӨГЧДИЙН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН EN

  • 06/12/2017
Read more 12

Jun

ТӨГСӨГЧДИЙН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН EN

  • 06/12/2017
Read more 12

Jun

ТӨГСӨГЧДИЙН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН EN

  • 06/12/2017
Read more 12

Jun

ТӨГСӨГЧДИЙН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН EN

  • 06/12/2017
Read more 12

Jun

ТӨГСӨГЧДИЙН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН EN

  • 06/12/2017
Read more 12

СУРГУУЛИЙН ОРЧИН en

Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчны гудамж, 53 тоот
Contact: 99063221, 91091827, 83135535