COPYRIGHT © 2017. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно.

СӨҮК

“СУРАГЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ КЛУБ”-ЫН ЭРХЭМ ЗОРИЛГО:

Сургууль сурагчдын хооронд гүүр болох ба сурагчдын бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжин ажиллана.

“Олонлог төв” сургуулийн “Сурагчдын өөрөө удирдах клуб” нь 2013 оны 11-р сарын 24-ны өдөр Олонлог сургуулийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан багшийн санаачилгаар 11 гишүүний бүрэлдэхүүнтэй анх үүсгэн байгуулагдсан. Өдгөө манай клуб 11А ангийн сурагч Х.Мөнхзаяагийн удирдлага дор 3 дахь жилдээ 20 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Бидний санаачлан хэрэгжүүлдэг үйл ажиллагаа:

      -Сурагчдын урлагийн тайлан тоглолт

      -Нэг сэтгэл нэг хувцас, Нэг сэтгэл нэг гэр бүл сайн үйлсийн аян

      -Дурсамж дүүрэн 10 жил ярилцлага

       -Гишүүдийн илтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор илтгэлийн тэмцээн      зохион байгуулдаг

        -2014-2016 оны хооронд бага ангийн сурагчдын бүжгийн дугуйлан  хичээллүүлсэн.

        -Амралт чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрөөх зорилгоор явган аялал, дугуйн аялалыг зохион байгуулдаг

        -Сургуулиас зохион байгуулж буй олон нийтийн үйл ажиллагаанд хамтран ажилладаг

        -Энэ хичээлийн жилээс сурагчдын илтгэх, ярих, сонсох, бичих чадварыг дэмжих зорилгоор клубынхээ салбар Мэтгэлцээний клубыг нээн долоо хоног бүр тогтмол сургалт явуулдаг болсон юм.

Мөн Олонлог Академи сургууль нээгдсэнтэй холбогдуулан салбар клубээ байгуулж үйл ажиллагаагаа улам өргөжлүүлэх зорилготой ажиллаж байна.