COPYRIGHT © 2017. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно.

Номын сан

Олонлог сургуулиас эрхлэн гаргадаг “Бодох урлаг” (Төгс төгөлдөрт хүргэх ном) номын товч танилцуулга

Энэ цуврал нь  уншигчдад математикийн гоо сайхны ертөнцөд нэвтрэн орох түлхүүрийг гардуулах болно. Эдгээр цуврал номыг анхлан зохиогчид Олимпиадын математик хэмээн нэрийдсэн авч судлаад  сонирхоод нягтлахаар бодлого бодох урлагийн тухай номууд болох нь илхэнээ болсон тул  бид нийтэд нь цувралыг ийн нэрлэсэн хэрэг. Бодох урлаг цувралын номууд нь өөр хоорондоо уялдаатай бөгөөд Монголын дунд боловсролын 5-11 ангийн сурагчид дэс дараатай бие даан хэсэг бүлгээрээ, анги  хамт олноороо, сургуулиараа багшийн удирдлага дор  судлан суралцахад тохиромжтой юм.

Олонлог сургуулиас эрхлэн гаргадаг “Сонгон суралцах математик” номын танилцуулга

“Сонгон суралцах математик” ном нь:

  • Хичээл, сургалтад болон математикийн олимпиадад бэлтгэх, математикийн дугуйлан зэрэгт хэрэглэж болохуйц сурах бичиг хэлбэрээр бичигдсэн
  • Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон
  • Хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн агуулгатай, сэдэв хоорондын залгамж, холбоо сайн
  • Сурагчдын насны онцлог, чадварыг харгалзан 1-2-р ангийн сурах бичгийг номон дээрээ ажиллаж болохуйц, сонирхолтой хэлбэрээр бичигдсэн
  • Багш анги бүрийн сургалтын төлөвлөлтийг долоо хоногт 2-4 цагаар тооцож хийж болохоор бичигдсэн
  • Бүлэг сэдэв бүрийн ард мэдлэгийг шалгах жишиг даалгавартайгаар бичигдсэнээрээ онцлогтой болно.

Эдгээр номыг судалснаар хүүхдийн оюун, сэтгэлгээг дадлагажуулан хөгжүүлэх,  аливаа зүйлд хандах хандлагыг сайжруулж, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрж хайх, ул суурьтай, оновчтой дүгнэлт гаргаж сургах ач холбогдолтой.

Сурагч, залуусын уншвал зохих номын жагсаалт

Бага анги /7-14 нас/

1.Оюунтүлхүүр, Цаасан шувууны үлгэр

2.Монгол ардын үлгэрүүд

3.Ханс Кристиан Андерсений үлгэрүүд, Ах дүү Гриммийн үлгэрүүд

4.Эзопын ёгт үлгэрүүд

5.Д.Гармаа "Хөгжөөнтэй туужууд"

6. С.Надмид "Жаран дэгдээхэй"  туужууд

7. Ж.Дашдондог  "Чулуун домог",  " Аав ээж би",  "Хар шувууны цагаан домог"

8.Х.Болор-Эрдэнэ "Хишигт" дурсамжит тууж

9.Экзюпери Сент  "Бяцхан хун тайж"

10.С.Лагерлеф  "Галуу дагасан гайхамшигт аян", "Шидэт дэнлүү" /орч Б.Ренчин /

11. Нацүмэ Соосэки "Муур-миний өчил"

12. Сетон Томпсон "Чин зоригт адгуусан амьтдын үлгэр" /орч Б.Ренчин/

13. Родари Дж."Жельсомино худал хуурмагийн газар хөглөсөн нь" /орч Ш.Гаадамба/

14. О.Уайльд "Аз жаргалтай хан хүү", "Одны хүү"

15. Чехов А.П. "Хүүхдэд зориулсан өгүүллэгүүд"

16. Лу Синь "Акюгийн үнэн түүх"

17. Сургамжит өгүүллэг 1, 2, 3 ,4 /Эмпати төв /

18. О.Сундуй "Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин хүү"

19.  Жеймс Олдриж "Гайхамшигт монгол морь"

20. "Дэлхийн хүүхдийн яруу найргийн дээж, "Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж"

 

Дунд анги, Ахлах анги, /Оюутан буюу 14-өөс дээш нас/

 

1."Монголын Нууц Товчоо" шинэ хөрвүүлэг Ж. Чоймаа

2. Жангарын туульс, Гэсэр тууж

3. "Эрт эдүгээ гайхамшигт үзэгдэл" 1, 2 цуврал

4. Я. Ганбаатар "Хүннүгийн түүх соёл" 3 боть

5. Шекспир "Эмгэнэлт жүжгүүд"

6. Б.Ренчин  "Заан залуудай"

7. Ги Де Мопассан "Амьдрал"

8. Л.Түдэв " Оройгүй сүм", "Үгсийн нууц уурхай" УБ 1996

9. Ч.Лодойдамба "Солонго", "Шаргачин"

10. Мишима "Алтан сүм"

11. "Эерэгээр сэтгэх урлаг" Брахма Кумарисийн Оюуны их сургууль, Лаура эскивель "Мэдрэмжийн тухай ном"

12. Гёте Иоганн Вольфганг "Фауст"

13.  Ж.Мягмарсүрэн "Унагаа зуусан хулан", "Долоо дэх хөхний гавар"

14. Ч.Айтматов "Цайран харагдах хөлөг онгоц", "Улаан алчууртай хонгор минь"

15. Л.Өлзийтөгс "Нүдний шилэнд үлдсэн зургууд"

16. Жеймс Жойс "Дублинчүүд"

17. В.Мэгрэ "Анастасия" цуврал

18. Хорхе Луис Борхес "Хоёр хаан хоёр хонгил" (өгүүллэгийн түүвэр)

19. Г.Ловор "Монголын хүүхдийн уран зохиолын дээжис" 1-3 боть

20. Ж.Неру "Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл" I, II, III боть УБ 1982

21. Бавуудорж "Дорно зүгт өвс болно"

22. С.Эрдэнэ "Шилмэл өгүүллэгүүд"

23.  Масару Эмото "Хариулт нь усанд буй", "Усны гайхамшигт хүч чадал"

24. Ч.Галсан "Аянгат цагийн тууж", " Тэнгэрийн амьтан" өгүүллэгүүд

25. М.Саруул-Эрдэнэ "Зугаатай хэл шинжлэл"

26. Стефан Цвейг "Танихгүй эмэгтэйн захидал"

27. Ким У Жүн "Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна"

28. Г.Аюурзана  "2*2=6 суут жаран сэтгэгч", Монтэнь "Сонгомол эссэнүүд"

29. Б.Явуухулан "Яруу найргийн түүвэр"

30. Эверетт Шостром "Антикарнеги" УБ 1997 он

31. Тантрын дуудлага"

32. С.Хокинг "Цаг хугацааны товч түүх", "Хар нүх"

33. Х.Болор-Эрдэнэ "Би бид хоёр" сэтгэлгээний өгүүллэгийн түүвэр

34. Д.Урианхай "Учрахуй ба Хагацахуй" УБ 1978

35. Барбара Марсианик "Хүчний зам"

36. Р.Акутагава "Намрын уулс" өгүүллэгүүд

37. Р.Гамзатов "Миний Дагестан"

38. П.Лувсанцэрэн "Хаврын шувууд"

39. Д.Нямсүрэн "Ирж буй цаг" 1, 2, 3

40. Д.Пүрэвдорж "Бурхад ба хүмүүс"

41. Д.Төмөртогоо  "Монголын эдийн засгийн сэтгэлгээний түүх" УБ 2009,  "Монголын Шидтэнүүд" 2006

42. Ч.Эрдэнэ "Бид Ялав", "Их Гурвалжин" УБ 1997, 2002

43. Э.Мулдашев "Хүн мичнээс үүсээгүй" цуврал

44. Д.Батбаяр "Бүтээхүйн зүй тогтол сайхныг бүтээх нууц", "Саахалтын нууранд ангир дуугарна" өгүүллэгийн түүвэр

45. Джон Перкинс /орч Х.Болорболд/ "Эдийн засгийн алуурчны наминчлал", /орч Х.Болорболд "Эрин цагийн дуудлага", "Хүн сүргийн үйлдвэрлэл"

46. Габрель Маркес /орч Г.Аким/ "Зуун жилийн ганцаардал"

47. Райчиндорждагва "Мила Богдын намтар", "Зэн буддизмийн үндэс"

48. Б.Ичинхорлоо "Гэгээн зүг оршихуйн чинад хязгаарт хүрэхүй" цуврал

49. Клеменс Күби "Дараачийн хэмжээст орох замд"

50. Б.Лхагвасүрэн "Гашуун өвс"